Monday, March 10, 2014

Биеийн тамир хүнд хэрэгтэй (safety first)

Гарчигнаас нь хараал шууд юу бичих гэж байгаа нь тодорхой шд мэдээж би болсон хойно бүтэлгүйтсэн тухайгаа л сийрүүлнэ. Гоё гоё нь сургуулиа хаяснаас хойш ихээ уйдаж байгаатай холбоотой гэртээ зүгээр суухгүйчүүдийн нийгэмлэг гэдэг юм байгуулсан захирал нь мэдээж би, би юу боллоо гэж захиралаас доош тушаалд суухав дээ. Гэхдээ цэвэрлэгч нь бас л би оффис нь манай гэртэй аймр ойрхон ер нь бол манай гэр л дээ гэхдээ гэрийн хажууд гээд бодчих.

Байгууллагын үүх түүхийг алгасаад үйл ажиллагаагаа танилцуулъя. Манай нийгэмлэг бол бүх л зүйлийг хийнэ гэж шийдцэн байгаа тэгээд тэрнийгээ ёогагаар эхлэсийн, мэдээж мэргэжлийн багш заал байхгүй оффисдоо л хийнэ интернэтээр үзэж байгаад. Тэгээд нээлтийн үйл ажиллагаа маш амжилттайгаар амьсгалын дасгал хийж эхэлсэн тэгээд дараа нь үндсэн дасгалдаа орсын. Нэг тийм уран гулгагчид хөлөө ардаа барьж өргөөд гулгаад байдаг даа, яг тэрэн шиг пооз авч зогсдог дасгал. Эхлээд хөлийнхөө шагайнаас барьлаа овоо доо бас яг мод болчоогүй л байлаа, тэгээд аажмаар тонгойж хөлөө дээш өргөж байлаа, тэгсэн миний муу толгой арай хүнд юм уу 38 өмсдөг хөл минь хөнгхөн юм уу урагшаа далийгаад хариугүй унах гэж байдаг байгаа. Сандраал хөлөө тавиадахсан нөгөө муу модон шөрмөс чинь харвадаг гэжийшд ирзээн шиг. Тэгээл байхгүй хөлийн минь эрхий хуруу газарлуу хар эрчээрээ чавхдаж очоод пан, тулааский. Аймаар өвдөөл шал пид гэж дугараал би цочирдсондоо зогьсуулж байгаам шиг хигг гэж нэг дуу алдаал өрөөнд секунд хиртэй нам гүм ноёрохвоо. Шокноосоо гараал хөлөө атгаал өрөөгөө тойроол гүйлээ дээ гүйлээ. Намайг худлаа ш**жийн гэж боджийн уу гүй за юу өрөөсөн хөл дээрээ гүйсийн. Хүн өвдөхлээрээ юм юм хийдийн байлээ. Энэнээс улбаалаад ямар ч зүйлийн аюулгүй байдлыг хангажийж хийх ёстойг ухаарсан. Хөлийнхөө эрхий хуруунд маргааш юм оёохдоо хэрэглэдэх хуруувчаар кааскархуу юм хийж байгаад хийнэ гэж бодож байгаа.

Юм гэдэг дандаа дардан замаар явдаггүйг мэдэх ухаалаг гоё гоёынх нь урам хугарчаагүй л байгаа харин муу хуруу минь хугарцан уу яасан бүү мэд. Гэхдээ анзаархад гутал таархаа байцан байсан зүгээр болдог байгаа???

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл мэтгэгдэл байгуул бич бич