Thursday, March 31, 2011

Ааваа айпод авы

ай даа энэ жаргал зовлон холилдон оршдог энэ ертөнц дээр нтр гээд наагаад байхгүй ю. За тэр яахуу энд анх удаагаа ийм гүн ухааны сэдэв бичих гэж байгаа юм байна би.
Аливаа эд зүйлс эзнийхээ гарт ирсэн бол эвдэрч л дуусах нягуур буй. Хүн төрсөн л бол үхдэг эдр шиг. Аа гэхдээ эд зүйлс чинь хүн биш учраас бас ганц 2 опшонс илүү байгаа. Жишээлүүл эд юмаа зарж болжийн алга болгож болжийн. Өө үгү хүнийг бас сүүлийн үед зараад байгаа сурагтай аа дээр үед ч бас зардаг л байсан л даа. Алга болхын хувьд ч бас төстэй тавилан хүлээж буй. Жоохон ялгаатай нь хүнийг алга болход хүн хайдаг бол эд зүйлсийг алга болход эд зүйлс бус хүн хайдаг гэдгийг манай эрдэмтэн Энх-Амарын Анхбаяр нээн илрүүлж өөрийн МП3 дээрээ туршилт хийсэн байна.
Эд зүйлс эвдэрч алга болох бол жам ёсны л үзэгдэл л дээ. Тэрнийг бас ойлгодог хүн ч байна ойхгүй хүн ч байна. Ойхгүй хүнүүс бол чамд айпод авж өгж яады хаяаал дуусдаг байж гэхчлэнгийн юм яриж хорвоо ертөнцийн мөнх бусын хуулийн талаар мөхөс мэдлэгтэйгээ харуулж байхад. Нөгөө хэсэг нь авж өгнөө өгнө гэж хүмүүний ертөнцийн хамаг л хайр нигүүслээ эргэх хорвоогийн нэгэн гэмгүй цайлган ХӨӨРХӨН хэсэг болсон надад үзүүлж байх жишээтэй.
Эд зүйлсийг алга болгоод дараа нь хайж олоход өөр нэгэний халуун энхрийлэлд мэнд мэлтийж байдаг бол харин хүн алга болсны дараа олход био химийн үхэх урвал явагдаад хүн биш болчихсон байдгаараа жаахан ялгаатай. Аа заримдаа голд сэлж байгаад өөрөө ирдэг ч тохиолдол бий гэдгийг өөрийн туршлагаас өгүүлнэм.
Шинэ хүн мэндэлж гэр бүл болон хэсэг нөхдөд аз жаргал авч ирдэг бол шинэ зүйлс авхуулхад худалдагч авхуулагч 2 л баярладаг байх юм. Хүн алга болход олсон тал нь эргүүлж өгч шагналаа авдаг муухай бурангуй ёс тогтсны дээр үндэслэн хүн барьцаалах гэмт хэрэг гарж буй. Харин эд зүйлс алга болход олсон хүн нь буцааж өгдөггүй нь бол шагнал магналын төлөө биш ариун гэгээн шуналгүй гэдгээ илтгээд тэр чигт нь авдаг байх юм. Хэрвээ буцааж өгвөл шагнал авчих болхоор тэгж хүнд чирэгдэл учруулхаас зайлсхийдэг талтай.
Ингээд нэгэн сайхан сэтгэлт хорвоогийн шунал тачаалаас өөрийгөө ангижруулсан хүний буянаар би гэдэг хүн айпод олж өгсний шагнал гэх өрөнд унаагүйгээр үл барам одоо бүр гоё айпод авч худалдагчийг баярлуулах ариун үйлсэд сэтгэл шулуудан орсон юм.