Wednesday, July 25, 2012

Аппликэйшн санаачланаа Гоё гоё нь

Гоё гоё нь нэгэн цагт хуулийн төсөл санаачлан их хуралд өргөн мэдүүлж байсан билээ. Гэхдээ тэр хуулийн төсөл эмэгтэй гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас буцаагдсан гэж худлаа яриад юу гэх вээ, хэлэлцүүлгийн төвшинд явжаагаа. За тэр өнгөрсөн явдал харин өнөөдөр бороонд явжаагаад нэгэн апп хөгжүүлэх санаа төрөвөө.
    Өнөөдрийн орсон борооноор хөөрхий шоорт подоолктой Гоё гоё нь маш их гохирол амсав өө. Гувц хунар муутайг ч хэлэх үү гэнэт орсон бороог ч хэлэх үү ер нь хэлэх үү гээ ч хэлэх үү аягүй муухай юм болсон. Гэрээс гараал бороо орсон, орж эхлэнгүүт нь Айфондоо зоонтог гэдэг апптай байсан бол өдийд бариад додигор алхжаагаа гэж бодсон, дараа нь нэг муу аксэнт ус цацаж хайран сайхан шоортийг минь муухай болгосны дараа цагдаагийн дохиур гэдэг апптай болоосой гэж бодсон. Хэрвээ тийм апптай байсан бол дохиж зогсоогоод үнэмлэхийг нь хурааж авж маваад босуулж суулгаад хариугаа авах байлаа даа гэж. Тэгээд норж морцон дээр нь шалбааг цацуулцан Гоё гоёыг нь хэн ч гоё гоё гэж харахгүй байна билээ, харваажийн балиар заваан ч юм уу нэг тийм нөхөр л харагдсан нь мэдээж. Гэхдээ тэр үед би угаалгын машин гэдэг аппын тухай ерөөсөө ч бодоогүй юм даа.
       Тэгээд гэртээ ирээд бодов оо. Яагаад заавал утсанд ийм хэрэгтэй хэрэггүй аппуудын оронд хэрэгтэй юм хийж болдгүмбэээ гэж. Жишээ нь: тооны машины оронд угаалгын эсвэл сахлын бүр салтай урагдсан үед оёдлын машин ч байж болохшд, камэры оронд пиав онгойлгогч ч байж болышд. Ингээд бодсон нэг иймим төсөөлөгджийн.
        Гоё гоё нь гарангуутаа айфоноо гаргаж ирээл зоонтог гэдэг апп нээснээ утсаа дээрээ бариж явж маваал, тэгснээ нэг аксэнт харангуутаа цагдаагийн дохиур вэршн 1,2 гэдэгээ гаргангуутаа дохиж зогсоогоод жолоочий нь босж суу гэж хэлчээд үнэмлэхий нь аваад цаашаа явжийснаа хөөрхөн охин харангуутаа Мэнтос аппаа нээж нэгийг авж амандаа хийнгүүтээ очиж ингэж хэлүүл яахуунаасаа нэгийг хэлж нэг алгадуулж аваад түй түй яасан муухай ям яридаг золигов найрж аваал буудал ороот Траст аппаа ажлуулаад заза бүр балайрж өгөхнээ нөгөөдөх чинь.
        За ямартай ч ядаг зоонтог гэдэг апп хийчих юм бол айфоны гүйлгээ өсөх л байх даа

Monday, July 23, 2012

Ингэж хэлүүл яахуу 3

Зэээ даага далантай бяруу булчинтай сайхан шинэлж наадаж яаж яаж байв уу?? Гоё гоё нь блогтоо буцаад ирлаашдээ ямрав??? Ирлаашдээ гэснээс ерелаш санаанд орохчивээ. Гоё гоё нь ойрдоо ихээ зав муутай байгаа тоофлд явж маваад, гэснээс нэг иймим байна би лаг эсээ бичиж сурж байгаа тэхээр би блогоо лаг эсээлэг бичнэ. Эсээлэг бичнэ гэснээс эсэглэн бичнэ гээгүй шүү хүнүүс дэлгэцээ долоож молоогоод байв мэдээж эсгэлэн биш тоосголон амт амтагдана над шиг дэлгэцэн дээрээ ялаа алчдаг хүнийх бол ялаа шумуул амтагдана. Болоог бичээгүй удцан чинь бүүр аймаар яншаа болоод аяггүй урт оршилддог болчиж за ингээд үндсэн сэдэв болох ингэж хэлүүл яахуу 3 руугаа оры.
 -хүүе би чамайг хаана харлаа??? чи 19 ийх үү? /гүү/ аан тэгвэл диваажингийх байх нь
 -нэг муухай ям харжаагаа охин дээр очоод охин минь чи ийм хөөрхөн нүдээр ийм муухай ям харж байхаар намайг хараач
 өвдийн улиралд бол - би өнөөдөр бээлийгээ авж гарсан нь их азтай юм боллоо, яагаад гэвэл чи  хөтлөхөд дэндүү халуухан юм
 - чи хэн нэгэн танихгүй хүнтэй хамт гадуур зугаалах уу?? /мэдээж үгүй/ тэгвэл намайг Гоё гоё гэдэг
 - юу байна, би хулгайч байна би чиний зүрхийг хулгайлахаар ирлээ
 -хөөе бүсгүй минь чи бүр намайг гацаа болгохнээ, ч-ч-ч-ч-чи и-и-и-их хө-өө-ө-ө-рхөн юмаа
 -диваажинд ямархуу байна даа?? /юу??/ сахиусан тэнгэрүүд диваажингаас л ирдэг биздээ
 -чиний далавч хайчсан юм? /айн?/ сахиусан тэнгэрүүд далавчтай байдагшд
 -чамд өндөр царайлаг залуус таалагддаг уу? /тихх хихи/ тэгвэл би чиний сонирхолыг өөрчлөхөөр ирлээ
 -чамайг хэн гэдэг вэ? / нэг нэр хэлнэ за юу/ аан хөөрхөн гэдэг үгийг үсэглэхээр ийм болдог билүү
 -хэрвээ чи үлгэрт байсан бол цасангуа лав хөөгдөхгүй байх байсаан, учир нь толь чамайг хамгийн хөөрхөн нь гэж хэлэх байсан
 -үлгэр дэндүү хуурамч гэдгийг яаж батлах вэ? /ямар нэг хариу хэлнэ/ буруу толь энэ дэлхийн хамгийн хөөрхөнийг нь чамайг биш цасангуаг гэдэгшд
 -гоо сайхангүйгээр энэ ертөнц юу ч биш гэхдээ охин минь чамгүйгээр гоо сайхан юу ч биш
 -чи надад дугаараа өгсөндөө харамсахгүй гэдэгт чиний дугаараар чинь мөрийций
      За өнөөдрийн хувьд ингээд дуусы маргааш Гоё гоё нь өглөө эрт босох учиртай. Тэгээд миний бичсэн санаануудаас хэрэглэх гэж байгаа бол жаахан зайтайхан шиг айн өшиглөөд хүрэхгүй алгадаад амжихгүй зайнаас хэлдиймшүү. Гоё гоё нь өөрөө хэрэглэхээрээ нүдэндээ хуруу нүүрэндээ бакаалтай л үлдхийм байшд. Ер нь бакалтай охидуудад хэргэлдэг би ч бас маанаг хог шүү.