Tuesday, July 21, 2020

Морь хийгээд морин аяллын тухай

Зиааг болоог бичиж эхлэсний арван хэдэн жилийн ойн мэндийг өөрөө өөртөө өөд өөд нь өргөн дэвшүүлээд бичлэгээн эхлэнэ. Энэ удаа дандаа бүтэлгүй зүйл ярьдаг гоё гоё нь бүтэлтэй зүйл сийрүүлнэ. Миний бүтэлгүйг харж кайф авдаг нөхдүүдэд энэ удаа сорри.
Гоё гоё нь Хан хэнтийн нуруугаар /уулыг тэгж нэрлэдгийг ирсэн хойноо мэдсэн бөлгөө/ 4 хоног мориор аялаад ирэв.
Ганц күүл зургаа хийчий
Уг нь гоё гоё нь юм юмандаа маруухан учир өөрийгөө 'муу' хүн ангилалд багтаадаг боловч энэ удаа явснаа ярих учир сайн хүн болно. Энэ сайн хүний болоог бичих сэрлийг энэ сайхан хүүхний зивүүн бичвэр хөдөлгөсөн байдын. 
Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой урт сайхан хөлтэй уу... байз хадуурахгүй шүү... энэ хүүхний бичсэн зивүүн бичвэр бий ийшээ ороод уншаарай. Яаж тайгад 17 хоног хоёрхон эмэгтэй аяласан тухай тэмдэглэл бий, шууд рэвэнант санаанд орно. Аа тийн намайг дагуулж явсан миний морины багш, аялалын хөтөч, ажлын хамтрагч Бадамаадаа гялайлаа. Ах нь гоё юм авч өгнө өө гээд биччихье. <- энэ бол ийстэр эг миний болоогийг бүтэн уншдаг үгүйг нь шалгаж байгаам. 
Манай багшийн хүнд юм заах философи бол ердөө энгийн: "Хавцал дээрээс шидэгдэхдээ унахаасаа өмнө нисч сур үгүй бол үх"
Энэ ч филолсофиороо надад морь унахыг зааж цөхөөд байсан юмгүй намайг суулгаал дагуулаад давхисан. Зогссон хойноо "Заа ингээд морь унаад сурчлаа" гэж авсан. Сүүлд нь дөрөөгөө хийж амжаагүй байхад дахиж авч давхиад онц дүнтэйгээр миний морь унах туториал дууссан байдгийм.

Зиа оршил явж дууссан учраас шууд өрнөнө. Өрнөл гэхдээ хөөрхөн урт шүү.
Эхний өдрөө бид хоёр ажил дээрээсээ шууд гэр орноороо ч оролгүй Төв аймгийн Батсүмбэрлүү харайлгав. Зам бол дажгүй хугацаагаар бол 3 дахь өдрийн 17 цагийн үед хорооллоос сансар орох дайны хугацаанд хүрнэ. Хилмээтрээр бол заза худ хэлээд юүгхүү ямартай ч 2 цаг орчим яваад орно. Очингуутаа Шагай гэж энэ ахтай танилцаад ахаас сайхан хурдан удмын царайлаг хэдэн адуу авч ачаалаад тайгаруу гараад шидсэн дээ. Гол нь морин дээр сууж ч үзээгүй, мордох тухай бодож ч яваагүй, бүр хүн намайг өргөж аваад дээр нь тавиж ч үзээгүй Гоё Гоё нь бол морио хараад жаахан айж л байлаа. 
Энэ хүнийг Мөнгөншагай гэнэ, хүмүүс бол Шагай гэнэ би бол Шагай Ах гэнэ.
Аялалдаа гарах гээд морьдоо хүлээж ахуй дор морин дээр мордож үзээгүй миний бодолд яажшуухан дээр нь авираад гарчихъя даа байз гэх зэргийг бодлууд эргэлдэж ахуй дор хаха
Цэв цэвэрхэн нар гялбаж морь үргэмээр (цагаан зүйлээс их л үргэдэг амьтан бололтой миний ойлголтоор so far…) богцтойгоо зогсож байгаа нь. Морин дээр анх мордож үзснээс 30 минут орчмын дараа. Морин дээрээсээ нэгэнт буусан бол дахиж мордохоос айгаад байсан учир явган авхуулсан хаха. Энэ өдөр морин дээрээ авхуулсан зургаа хийж шившиг болохгүй ээ.
Аянчны тэмдэглэл: Моринд зориулж хийсэн back pack-ийг богц гэнэ. Богцонд боов чихэрээс гадна майхан сав гээд бүх зүйлээ хийнэ гол нь өөрөө морин дээр үүргэвчтэй явахаас зайлсхийх хэрэгтэйн билээ.

Эхний өдрөө оройтож хөдөлсөн учраас хэсэгхэн яваад нэг уулын бэлд буудаллав оройн 12 цагийн орчим буудаллаж майхангаа зоож морио чөдөрлөөд унтахаар хэвтсэн боловч шөнө манай хэдийг маань нэг хар азарга хөөж тууснаар чөдрөөн таслаад маниусын майхнаа барьсан уулын энгэр өөд ухаан мадаггүй зугтаж орхив. Би ч яахав ардаас нь морилуугаа шууд эргэж хараад ш**гаад унагаалдаа наад нэг юмаа гэж хашхирсаар хоцров. Харин ШагайХ ардаас нь элдэж хөөсөөр морьдоо тогтоож чадсан бөгөөд би ч бас өөрийн морийг нэг их зоволгүй бариад авав. Дараа нь өнөөх хар азаргыг хөөж явуулснаар эхний шөнийн нойрыг авахаар хэвтсэн дээ. 
Шөнө 1: Морьтой аялаж байгаа тохиолдолд морио уяж /аргамжиж/ хонох нэг вариант байна чөдөрлөж хонох нөгөө вариант байна. Чөдөрлөвөл яахав морьд шөнө өвс идээд өглөө хөөрхөн хүчтэй байдаг л юм билээ. 
-Наад баруун хойд хөлөнд нь битий хүрээрэй Монгол морины баруун хойд хөлөнд юм хүрдэггүй эмзэг байдышүү
-айн энэ үү?
-Хүүе холд наа чинь тангарлаа
-айн миний морь уу?
/Энэ зургийг авч байхад болсон ярианы хэсгээс/
Хоёр дахь өдрийн өглөө өчигдрийнхөө идэж байгаад үлдээсэн талх хиамыг залгичихаад замаа хөөв. Би эхний өдрөө морио Рөүч гэж нэрлэсэн юм.
Өдөр 2. Рөүч бид хоёр Ховдог нэр авахын өмнөхөн нь


Аянчны тэмдэглэл: Морин дээр ерөөсөө мордож ч үзээгүй байсан би ганц хоногийн дотор давгүй унадаг болчихоод дөрөөгөө мултлан хөлөө амрааж яваа нь энэ. Монгол хүнд цаанаасаа морь унах гени байдаг бололтой...

A VOICE CONTROLLED HORSE!!!
Би морио Рөүч гэж нэрлэсэн боловч Ховдог гэдэг нэр авсан нь байс хийгээд тонголзож өвс үмхэж явдагтай холбоотой. Ховдгийг эс тооцвол эрэмгий хүлэг байсан бөгөөд 1 хэн хоногийн дотор Ховдог бид хоёр нэг нэгнээ ойлгодог болсон ба сүүлдээ voice control той болж би дуугаараа л удирддаг болсон нь тэртээ хэдэн жилүүдийн өмнө хийж байсан бодлоор удирддаг дрон прожектийг минь санагдуулав. Прожектийн тухай эндээс. Уг нь би чинь инженер хүн юм байгаам.
Сая явахад хөх түрүү буюу англиар (blue turuu) гэж амьтан бас ногоон толгойт буюу биологийн нэрээрээ (green tolgoit) гэж амьтан их байсан бөгөөд миний авч явсан шумуул үргээгч аминд ёстой орж байгаам. Яахав намайг хазахгүй боловч миний муу морийг ёстой хайр найргүй, гэхдээ сүүлд мориндоо шумуул үргээгч түрхэх мэргэн санааг олсноор миний морь сайхан тайван явсан дөө. Өө нээрээ тийм одоо ялаа шумуулын улирал дуусч байгаа гэсэн шүү

-чиний хойд гүпер дээр чинь нэг ялаа суучиж

-байжий би намнаадхая
/Энэ зургийг авч байхад болсон ярианы хэсгээс/
Өдөр 2. Цайны цаг
Ерөнхийдөө  морин аялалд тогтсон цайлах цаг гэж байдаггүй. Бороо орж морохоос өмнө нтр гээд манай хөтөч ахын зөн совинд нь л найдна. Энэ нь өглөөний цай, үдийн унд, бага үдийн цай, өдрийн хоол гэх мэт Хоббит шиг хооллодог нөхдүүдэд бол хэцүү л юм байна лээ. Манай хөтөч ах гал мал асаана гэж ярилтгүй. Салхигүй амар гээд усан дотор чулуу хавираад л түүдэг асаадаг хүн дээ 😊
Өдөр 2. Зураг авалтын цаг, /өргөн дуран, дрон, gopro зэргийг авч явах хэрэгтэй би бараг gopro-гүй явсандаа уйлсан/
Гүэ хүн байна даа... сайхан зураг татуулна даа. Энэ зураг дээрхи горхи бол шууд уулнаасаа урсаж ирдэг цэвэр тунгалаг гэж жигтэйхэн. Бас нээрээ гоё амттай юм байна лээ. Хан Хэнтийн ууланд усгүй ам гэж ховор бөлгөө. За тэгээд яг нэг газар авхуулсан хоёр зураг байна хэн нь гоё гарч айн??? Мэдээж Гоё Гоё нь л гоё харна биз. 
Зураг: Ан амьтан.

Ан амьтдаас цагаан буга харсан бөгөөд баавгай, гахай, гөрөөс зэргийг харах боломжтой. Дээрхи зурган дээр би нэг уулын согоог ус уухаар горхин дээр ирснийг амжиж дарсан байдаг юм.
 За Гоё Гоёыгоон уучлаарай үнэхээр күүлээн бариж дийлсэнгүй ээ... Заза горхин дээр зургаа даруулж дууссан учраас цаашаа явъя.
 Зиа мориноосоо ерөнхийдөө бол айхаа больж эхлэсэн, морио амгайвчилж байгаа юм. Ер нь бол үрүүлийн аппаратаа л хийгээд байгаа гэж ойлгож болно. Горхин дээр гонжролдож байх хооронд энэ хөөрхөн алаг морь маань аргамжаандаа орооцолдож унаад хөлөө гэмтээчихсэн байсан :_(. Алаг морийг Алагаа гэнэ, эзэн нь бол Мисү гэж нэрлэсэн юм байна лээ. Аль алингаар нь дуудахад хариулдаггүй учир би л хувьдаа нэрнүүд нь таалагдаагүй эсвэл дөнгөж төрөхөд нь чихэнд нь 3 шивнээгүйн улмаас гэж хардаж байгаа. Гүэ гэхдээ хэн мэдхэв би ямар морьны сэтгэл судлаач биш...
Зураг: Бадамаагийн хөөрхөн гар давирхай болсон байгаа нь.
За яагаачгүй байхад нь түүлээ барилаа олон юм яриад байв угаасаа газраар нэг байна лээ яршиглайн згр. Аа нээрээ миний бүсэн дэх хутга гоё байгааз. Ер нь зургууд дээр ажаад л байгаарай гоё гараад байна лээ шүү. Гэхдээ хутганы учир гоё харагдахдаан биш л дээ. Аав маань хутга сайтай хүн түрүүлж хооллож бусдад тараадаг юм хутгагүй хүн хүний гар харж суудаг юм гэж хэлээд өгсөн юм. Аавын минь хийсэн хутга л даа. 
Зураг: Хоёр дох өдрийн орой
Ер нь эхний өдрөө мориноосоо айгаал, майхандаа тух алдаал хоёр дахь өдрөө мориндоо дасаал оройд нь шууд хээрийн амьдралд ороол эхэлдийн байлээ. Сайхан хээрийн хоол моолонд дуртай болоол. Өөрийн эрхгүй уулын Төмөр болчмоор санагдаал айлын адуу туучмаар ч юм шиг оргиол гэцүү эд байлээ шүү. Жоохон тайвшруулах эм аваад явчихад гэмгүй, зарим нэг нөхдүүд Түгжил болох сэдэл төрөх ч юм билүү.
Зураг: Морин дээр мордож үзүүлэв хаха
Гүэ хүн морь хоёр нээрээ дасдаг юм байна лээ. Эхний өдрөө мордвол буухгүй буувал мордохгүй уриатайгаар шээсээ хүртэл тэвчиж явсан миний бие өдгөө Рөүчийнхээ нуруун дээр төрж өсч өндийж өтөлж үхэж үзсийм шиг л гавшгайжив. Мөн шугуй дунд газар хэвгийн улмаас би морио буруу харуулан өөрөө өндөр талаас мордох гэж байтал манай хэд намайг хаяаад холдсон байсанд Рөүч минь сандран давхиж би гэдэг хүн циркийн үзүүлбэр шиг л юм хийж арай хийн давхиут дунд нь тогтсон нь миний өөртөө итгэх итгэлийг нэмээд хаясан. Шууд за би бол зүгээр морины эцэг тэнгэр гэсэн бодол харваж орж ирж энтр.
Зураг: Экос ус
Зиа энэ бүүрэгнээс дүүжлээтэй байгаа эд бол Моносоос гаргаж буй Экос Ус. Гүэ намайг ивээн тэтгэж би сурталчлаагүй ч гэсэн нэг тийм юм болчоосой гээд ерөөгөөд тайлбар биччий. Аялалд өмнө нь явж байгаагүй надад дашмаг гээд байх юм байсангүй тул хамгийн аятайхан /пялдаганаагүй шүү хаха/ уснаас нэгийг авангаа савыг нь бүх л аялалынхаа туршид хэрэглэж явсан юм. 
Аянчны тэмдэглэл: эмээлийн бүүрэг гэр эмээлийн урд талын төмөр юмыг хэлэх ба хазаараа тохох, аргамжаагаа зангидах, мөн янз бүрийн гарын доор байх зүйлсээ уяж болохуйц яг юуны зориулалттай нь үл мэдэгдэх 'юм' юм. Мордохдоон бас бариул болгож ашиглаж болно. 
Зураг: Тоорой банди ханан хадны агуйд
/Хөтөч ах намайг харчихаад Тоорой Банди гуай шиг сууж байна гэж явуулав/
Монгол хүн бол хээр гараад 2 хоноод л дотоод зэрлэгшилт бол эхлэдэг юм байна лээ. Цагаан хэрмийг хэрхэн давах уу? Хиагтыг яаж чөлөөлөх вэ? Далан Балжуудад хэдэн цэргээн авч очих вэ гэх мэт бодлууд харван орж ирж байх үест.


Ханан хад гэдэг газар нэр нь үл мэдэгдэх агуй. Энэ агуй бол ер нь хоёр өрөө байр л гэсэн үг энд хоноглоход бол майхан савны хэрэг байхгүй. Агуй бол зурган дээр харагдаж байгаагаасаа том.  Харин би өөрөө зурган дээр харагдаж байгаагаасаа жижиг. Энэ хавиар Занабазар Галдан Бошигтод хөөгдөн амь наана там цаана зугтаж явсан газар. Хамаг эд агуурсаа хаяхыг нь хаяж нуухыг нь нууж явсан. Аминдаа Заагий ахын хаясан хөөргийг олчих санаатай хэсэг алхсан.
Зураг: Ханан хад дээрх аялагчид.
За ханан хад маань уртаашаа 700 орчим метр урт хад бөгөөд тойроод үхрийн нүд, аньс, гүзээлзгэнэ, самар гээд битүү жимстэй газар байна лээ. Энд бол зундаа өлсөж бол үхэхгүй. Өө бас энэ өдрийн өглөө нь цав цагаан альбинос буга харсан юм байна.
Зураг: Баавгайн мөр
Би нээх анчин гөрөөчин биш гэхдээ шагай ахын хэлснээр бол энэ баавгайн мөр минийхээр бол алмасны мөр. Таваргаж явахыг нь харсан биш маргаад яах вэ гэж бодоод чимээгүй л аанхаан гэлээ. Алмас бол Хан Хэнтийн нуруунд амьдардаг хүн дүрст араатан бөгөөд эмийг нь ягчис гэнэ. Хамгийн анх хэн ч хараагүй бөгөөд одоог хүртэл хүнд үзэгдсэн баримтгүй. Ерөнхийдөө 1940 өөд оноос хойш Хан Хэнтийн нуруунаас нүүдэллэж зарим нэгэн саваагүй нөхдийн бодол төсөөллөөр нутаг сэлгэн амьдардаг болсон гэх. За алмас ч бай баавгай ч бай хөөрхий бодвол мань хэдтэй адил Гунын сарьдаг гарч хэдэн патиар татуулах гэж яваа биз гэж бодсоор цааш шогшив.
Гунын сарьдаг өөд бас хөөрхөн өгсүүр, хад чулуу ихтэй гэхдээ энгэрийн жимийг бодвол аюулгүй санагдсан. Энгэрийн жим дээр зураг авч чадаагүй нь 1т gopro-гүй 2т бууж суухад хэтэрхий осолтой санагдснаас. Мөн дээрх зурган дээр тамхи мамхи сорчихсон додьгор яваа хүүд эхний өдөр морин дээрээс газар хол харагдаж толгой нь эргэн нүд харанхуйлж маань мэдэхгүйн эрхэнд өөрөө зохион уншиж явсантай холбоотой.
Зиа зорьсон газраа гарч ирсээн. Байгалийн сайхныг биширч байгаа байдал. Хөөрхий муу алаг мориныхоо хөлийг гэмтээгээд хазгануулчихсан ч гэсэн энэ өндөр уулруу аваад гараад ирсэн мундаг морь байна лээ. Тээр тэр цаана Хан Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан дүнхийж байна. Нөгөө зивүүн бичвэр бичдэг хүүхний бичвэрт байгаа даа. Ийшээ ороод нэг сонирхоно байгаа.
Зураг: Гунын сарьдаг дээрх аянчид аан бас цаана нь солиотой гоё үүл
Одоо жинхэнэ болоогийст хүний шийр зааж толгой анхнаасаа хэлэх ёстой байсан юмаа тэг дундуур нь оруулж хэлье. Би бол болоог бичихдээ засдаггүй залруулаад л явдаг хүн. За хадуурах ч яахав бид хэд анхнаасаа 9тийн халуун рашаанруу зорьж явсан ба уг рашаанруу машин тэргээр очих боломжгүй их сайхан байгалийн халуун рашаан байдаг юм гэнэ. Гэвч мориныхоон хөлийг гэмтээчихсэн бид хэд эндээсээ буцахаас өөр аргагүй болсон. Дараагийн удаа цаашаагаа 9тийн халуун рашаан орно. Олуулаа явбал илүү гоё санагдсан ялангуяа буудаллаж хоноглоход олон майхан зэрэгцүүлж бариал л сүртэй байхаар юм байна лээ. Дашрамд хэлэхэд балар хөвчийн морин аялалд минь нэгдэх хүмүүс байвал вэлком шүү. Ааая аймр хэлснүү балар хөвч нтр гээд хаха. Гүэ гэхдээ нээрээ тоглоомгүй хамт явбал явъя. 
Зураг: ШагайХ and I Horseоо услав /миний инглиш нээрээ дийлдэхгүй нь ээ/
Буух замдаа морьдоон услаад. Морь гэхдээ нэг хоног юу ч идэхгүй явчихдаг л амьтан байна лээ дээ. Нэгэнтээ цаашаа явахааргүй болсноос хойш гоё тухтай агуйдаан эртхэн очиж буудаллаад Заагий ахын хөөргийг хайх замаараа хайкинг хийхээр шийдвээ.
 Зураг: Гоё гоё нь хоол хийх гээд
Зураг: Хээрийн гоймонтой ШУУРГА 
/шөл хуурга хоёрын дундахыг шуурга гэнэ/
Эх сурвалж БикиПэдиа

Аянчны тэмдэглэл: Тогоо барьж явна гэдэг нь тогоогоо бариад алхах биш бөгөөд тогоо барих үед үнэндээ тогооноосоо барихгүй байх ч тохиолдол байдаг.

Ах нь гал тогооны ЖА байлаа гэдэг шиг л аяллын туршид тогоо барьж явав.  Би одоо тогооны хүн нь юм уу хаашаа юм Бадамцэцэг гуай??? муу бацаан чинь /энэ хүртэл уншихгүй байх гэж бодоод жаал томроод авъяа/



Зиа сайхан хээрийн цай хоолоо хийж идчихээд тойрч алхаж байгаад л өнөөдөртөө амрана даа энэ сайхан байгальд чинь хотын чимээ шуугиан тоос шорооноос ирсэн би ми бол тэгээл ухаан алдсан юм шиг л унтаж байгаа юм.

Сайхан таван тансаг үнэртсэн арц хүж ургасан тайга дундуур хаикинг хийж уушги юугаан цэвэрлэж байгаан. Гүэ тэгээд хүний хөл хүрээгүй аглаг тайгад ингээд жаргаад явах шиг сайхан юм гэж бол байхгүй. 

Энэ их марзан хүүхэд үхрийн нүд амтагдаж байна гээд л навчийг нь идчихэж байгаам хаха.

Зураг: Энгэрийн жим
Зиаг буцах замд миний морины хөл хөнгөрөөд хөөр баяраар дүүрээд л урд нь гараад шогшиг өгвөө. Амын нь татаж явахгүй бол юу юугүй нисэх нь ээ туучий чинь. 

Аянчны тэмдэглэл: Энгэрийн жим бол хурган налуу морь хөл алдвал эзэн нь айсандаа чацга алдах цаашлаад амиа ч алдаж болохуйц эрсдэлтэй газар.

Зиа явж явж ер нь буух суух л хамгийн төвөгтэй нь богцоо буулгана эмээлээ авна моридоо амраана энээ тэрээ буцаагаад ачаална олом жирмий нь чангална гээд бөөн ядаргаа, гэхдээ бол энэ бүх ядаргаатай ажлын шагнал нь сайхан цайлаад суух, ходоодныхоо мухарлуу хоёр талх шидэх юм даа.
Зиа дахиал Экос Ус, энэ экос усны сав үнэндээ аминд орсоон орсон. Одоо би таа нарт жинхэнэ уулын төмрийн хийж чадах зүйлийг хийж үзүүлий. Энэ доор орсон бичлэгийг заавал үзэж миний яаж күүлэрч Бадамаагаас кок авч байгааг яруу тодоор харж болно.
Зиаг цахиурыг бол хүн төрлөхтөн өчнөөн дээрээс хэрэглэж ирсэн боловч сүүлийн үед мартагдаад байгаа технологи билээ. Гэвч одоогийн аргуудаас давуу тал нь норсон байсан ч асдаг дуусна гэж санаа зоволтгүй.

Зиа тэгээд үхрийн сүүлэн дээр хутга гэж яг буцаж байтал бороо орж орос цэргийн цуваа нөмрөв. Элбэг гэж ярилтгүй их сайн цув байна лээ. Аа тийм аялалд явахдаа халбага сэрээгээ мартсан учир буух суух болгондоо нэг савхархуу юм хийж байв. Савхны мод огтолж байгаа нь. / унасан мөчрөөр хийхээр хугараад байсан шүү /
Энэ орос цэргийн цув /Оппо цув/ бол үнэндээ моринд зориулсан эд байна лээ өвдгөө ороочихно богцоо хуччихна зах дээр 35К. Юүдэнг нь өмсөөд ассасинс крийд. Энэ бороо мороо бол үнэндээ янзын сайхан байсан, гэхдээ олон хоног бороонд явбал зутрах /зовж зүдрэх гэдэг утгатайм шиг байгаам/ нягууртайм шиг байгаам.
Зиа энэ болоогийн плот твист энд л тайлагдаж байгаам даа. Миний морины Ховдог гэгдсний учир бол энэ хаха. Хээв нэг идэж л явна.