Tuesday, January 28, 2014

Болзох урлаг хийгээд боломжгүй зүйлсийн боломжийн тухай

     Ингээл Гоё гоё нь хааяадаа блогдохоороо сүр бадруулсан гарчиг тавьж аваад л эхэлдэг болж дээ. Хөөрхий блогтой болоод гичнээн ч удав тэгсэн мөртөөн бичлэг гэж түй ч байхгүй Банжиг ахын буруу л даа яалтачгүй. Зиа ингээд гоё гоё нь өнөөдрийн сэдэврүүгээн ороё.
      Энэ бол араасаа уншигддаг гарчиг юм л даа юу гэхээр боломжгүй зүйлсийн тоонд миний хувьд болзох ороод явчиж байгаан хөөрхийн муу гоё гоёыг нь тоож болзох хүн байх биш. Аа гэхдээ боломжгүй зүйлсийн боломж гэсэн болохоор боломж нь таараад болзчихвол Гоё гоё нь яаж армаанчиглаж урлагтайгаар болзох тухай энд бичнэ.
       Болзохын тулд эхлээд нэг охин олох хэрэгтэй энэ бол хамгийн гол асуудал нь миний хувьд бол өвсөн дундаас зүү хайхтай тэгэх тэгэхдээ харанхуй шөнөөр хар шилтэй хайхтай адил хэцүү зүйл л дээ. Гэхдээн гарчигныхаа гэгээлэг талыг нь бодож үзээд гарчгаараа гар чийдэн хийгээд олчлоо гэж бодоё. Ингээд болзох боллоо.
        Болзоонд хамгийн гол нь өнгө үзэмж. Эхлээд шүү түүнээс хамгийн гол нь төгсгөл хэсэг гэдгийг болзож үзээгүй мань мэт мэдэж байхад таануус мэдэж л байгаа байлгүй. Зиа болзоонд бол ихэнх хүмүүс болзоон дээрээ тавьчаад явжийн нтр гээл лааг гонж моонж буузан гутал энээ тэрээ өмсдөг гэхдээ хөөрхий Гоё гоёд нь 1р ангийн үсэглэлийн баяраас хойш гонж байсан түүх байхгүй. Ямар багадсан юм өмсөөд очилтой биш байгаагаараа жинс подоолкоо л углаад очно. Очцон хойноо бол яаж ч сэнхрүүлээд Гоё гоё чинь бусдын адил гонжоомтой эр шүү дээ гэдэгээ ойлгуулчиж болно, хамгийн гол нь чиний амны фигур болон худлаа ярих туршлага шүү дээ. Заа тэгээд охиноо очиж авах болон хүргэж өгөхөд илүү зардал гэх таксины зардал гэж гардаг болхыг манай гашир туршлагатай болзогчид хэлсэн байдаг болохоор өөрийгөө маш их завгүй хүн мэтээр ойлгуулж болзох газраа тус тусдаа очих хэрэгтэй болзох газар зам дагуу кафе паабнаас хол байх хэрэгтэй. Зиа тэгээд мэдээж автуусандаа суугаад болзох газраа очихоос нэг буудлын өмнө бууж таксидахгүй бол ямар горгор гар вээ гэж бодох болно, хамгийн гол нь охиноосоо хоцорж очих бөгөөд таксинаас бууж байгаагаа ямар ч үнээр болов харуулах нь чухал шүү мартав даа та нар.
            Зиа тэгээд охид хүүхнүүдийн хооронд өчнөөн ялгаа байх боловч бүгд л төлөвлөгөөтэй эрд дуртай байдаг болохоор төлөвлөгөөтэй очих нь байна. Кино үзэж хоолонд орох гэдэг бол буудалд орохын өмнөх шат гэдгийг сайтар ойлгож энэ саадыг маш тэвчээртэйгээр давсан хүн л буудал ордог гэдэгийг хатуу санах нь чухал. Хэрвээ энэ шатанд бүдэрвэл буудалруу ганцаараа явна гэсэн үг гэхдээ мэдээж автуусны.
             Гоё гоёд нь болзож үзэх хувь тохиогоогүйн дээр кино үзэх гадуур хооллох гэдэг үг бичих төдийд л түрийвчин дэх хэдэн мянгатуудруугаа гунигтэй нүдээр хяламхийж байна. За худлаа худлаа гоё гоёд нь түрийвч ч байхгүй карман дах хэдэн юмруугаа л хяламхийсэн юм. Тэгхээр над шиг санхүүгийн гүн хямралтай этгээдэд бол өмнөх хоёр давааг эвтэйхэн давах хэрэг гарна.
             Найз нөхдийн ид шид энд л гарж байгаам шүү дээ таминь ээ. Танилтай болзогч талын чинээ танилгүй болзогч түрийвчний чинээ гэж. Кино театрт танилтай бол жорлонгийн кондуктор байсан ч хамаагүй. Яаж ийгээд туулайчлан оруулж дөнгөнө гэхдээ тэр нөхрөө өөртөө ч байхгүй ганган хувцаар хувцалж аваад театрийн үүдээр ормогц хүндэт зочин минь дагаад явна уу гэж угтуулах нь байна. Мэдээж охиноосоо кок авч таараа энэ нөхөр гонжоомгүй ч гэсэн овоо золиг юм гэж бодно. Мэдээж дагаад яв гэдэг үгний ард битүү так тик нуугдаж байгаа шүү дээ. Дагуулж яваад арын хаалгаар шургачиж болж байна. Гоё гоё шиг нь киноны арын хаалгаар ордог нөхөр байхгүй тул охин чинь вип хаалга л гэж бодно уу гэхээс арын хаалга гэж төсөөлөх ч үгүй, мөн орж ирснээсээ хойш хүн дагаж явсан учраас буфет нтр орж юм хум авахгүй мөнгө үрэхгүй.
               Кино дуусмагц цагаа хараад хүнрүү залгаж буй дүр эсгэн өнөөдрийн уулзалтыг цуцла гэх маягийн юм ярих хэрэгтэй гэхдээ утасныхаа дууг хаахгүй бол над шиг гашуун нясуун дурсамжтай үлдэнэ. Охин чинь чамайг нилээд лут баагий гэж бодох нь байна. Тэгээд хоолонд орох хэрэгтэй энэ бол классик болзоо. Харин дараа нь өөрийнхөө боловсруулсан болзооны төлөвлөгөөг нийтлэнэ гэхдээ одоо биш.
                Хоолонд бол гоё гоё нь 3 мантуун буузнаас өөр юм авч идэж үзээгүй учраас юу захиалахаа хаана ч орсон юу ч захиал үл мэдэх нөхөр учир хоолонд орохдоо эхлээд нэтээс хоолны тухай уншчих хэрэгтэй амжихгүй бол ороод миний классик аргыг хэрэглэж болно. Мэдээж гуанзанд орохгүй учир зөөгчтэй байх нь тодорхой битий тэгээд хүн юу авахуу яах уу ийх үү гэхээр нь ярвалзаад байгаарай хөөрхий  ажил нь тэр юм байна лээ. Юм сонгож мэдэхгүй бол охинтойгоо адил зүйл авж болно үгүй бол орж ирэнгүүтээ зөөгчтэй нь танимхайрж мэндлээд би авдгаа л авая гэж томрох нь байна. Ганц удаа орж байгаа дажгүй газраа байнга ордог нэр зүүгээд их дажгүй так тик.
                  Зиа тэгээд асгаж цутгахгүйхэн шиг болж өгвөл жан гүм дээр гардаг шигээр тамшаалж идэх хэрэгтэй. Эцэст нь төлбөр төлөх болно биллээ дуудахдаа зөөгчийнхөө араас босоод 00 ор. Эргээд ирхэд нь нөгөөх чинь ганцаараа сууж байхаар тооцох хэрэгтэй тэгж чадвал болзогч чинь төлж таарна. Лаг залуу вип үйлчилгээтэй кино үзүүлсэн юм чинь төлж л таараа төлөхгүй бол гараад зугт. Угаасаа шал хямсгар хүүхэн байна гэсэн үг.
                           Үргэлжлэл дараагийн дугаарт.. Яаа яаяа айхтар төгсгөсөн үү??