Wednesday, July 25, 2012

Аппликэйшн санаачланаа Гоё гоё нь

Гоё гоё нь нэгэн цагт хуулийн төсөл санаачлан их хуралд өргөн мэдүүлж байсан билээ. Гэхдээ тэр хуулийн төсөл эмэгтэй гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас буцаагдсан гэж худлаа яриад юу гэх вээ, хэлэлцүүлгийн төвшинд явжаагаа. За тэр өнгөрсөн явдал харин өнөөдөр бороонд явжаагаад нэгэн апп хөгжүүлэх санаа төрөвөө.
    Өнөөдрийн орсон борооноор хөөрхий шоорт подоолктой Гоё гоё нь маш их гохирол амсав өө. Гувц хунар муутайг ч хэлэх үү гэнэт орсон бороог ч хэлэх үү ер нь хэлэх үү гээ ч хэлэх үү аягүй муухай юм болсон. Гэрээс гараал бороо орсон, орж эхлэнгүүт нь Айфондоо зоонтог гэдэг апптай байсан бол өдийд бариад додигор алхжаагаа гэж бодсон, дараа нь нэг муу аксэнт ус цацаж хайран сайхан шоортийг минь муухай болгосны дараа цагдаагийн дохиур гэдэг апптай болоосой гэж бодсон. Хэрвээ тийм апптай байсан бол дохиж зогсоогоод үнэмлэхийг нь хурааж авж маваад босуулж суулгаад хариугаа авах байлаа даа гэж. Тэгээд норж морцон дээр нь шалбааг цацуулцан Гоё гоёыг нь хэн ч гоё гоё гэж харахгүй байна билээ, харваажийн балиар заваан ч юм уу нэг тийм нөхөр л харагдсан нь мэдээж. Гэхдээ тэр үед би угаалгын машин гэдэг аппын тухай ерөөсөө ч бодоогүй юм даа.
       Тэгээд гэртээ ирээд бодов оо. Яагаад заавал утсанд ийм хэрэгтэй хэрэггүй аппуудын оронд хэрэгтэй юм хийж болдгүмбэээ гэж. Жишээ нь: тооны машины оронд угаалгын эсвэл сахлын бүр салтай урагдсан үед оёдлын машин ч байж болохшд, камэры оронд пиав онгойлгогч ч байж болышд. Ингээд бодсон нэг иймим төсөөлөгджийн.
        Гоё гоё нь гарангуутаа айфоноо гаргаж ирээл зоонтог гэдэг апп нээснээ утсаа дээрээ бариж явж маваал, тэгснээ нэг аксэнт харангуутаа цагдаагийн дохиур вэршн 1,2 гэдэгээ гаргангуутаа дохиж зогсоогоод жолоочий нь босж суу гэж хэлчээд үнэмлэхий нь аваад цаашаа явжийснаа хөөрхөн охин харангуутаа Мэнтос аппаа нээж нэгийг авж амандаа хийнгүүтээ очиж ингэж хэлүүл яахуунаасаа нэгийг хэлж нэг алгадуулж аваад түй түй яасан муухай ям яридаг золигов найрж аваал буудал ороот Траст аппаа ажлуулаад заза бүр балайрж өгөхнээ нөгөөдөх чинь.
        За ямартай ч ядаг зоонтог гэдэг апп хийчих юм бол айфоны гүйлгээ өсөх л байх даа

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл мэтгэгдэл байгуул бич бич