Sunday, August 25, 2013

төөрсөн ишиг

Зиаг зиаг блогоороо оролгүй их уджээ шороо тоос.гэж дийлдэх юм биш, арчиж цэвэрлээд юу.гэхүү угийн заваараад сурсан хорвоо. Заваан гоё гоёых нь амьдралд нэг шар үстэй жижигхээн цэвэрхэн охин орж ирээд гараад явчихлаа. Гархыг нь мэдсэн бол хаалгаа хаадаг байж уу гэж бодсон бас хүн тамлаад яахуу гэж бодхоор анхнаасаа гадна нь байлгадаг байж ээ гэж боджийн. Юун гачин эргэлдсэн өгүүлбэр болчив доо. Аргагүй ээ бичиж байгаа хүн нь өглөө сэрэхдээ төөрсөн ишиг шиг хаачихаа мэдэхгүй нөхөр сэрсэн, бичлэг ийм байх нь гайхмаар зүйл биш.

Гоё гоё нь өнөөдөр нэг зүйлийг тунгаасан тухайгаа бичхээр шийдэв ээ. Амьдралаар минь шагайчаал явчихсан тэр нэг хүнийг би дэндүү сайн цээжилж, тэр минь яасан юм бүү мэд ямар ч л байсан би их цээж сайтай золиг юм. Тэр хүнийг зүүдлэнэ бодно хорогдоно харамлана. Ингээд бодохоор цээж л сайнаас биш сэтгэл сайтай хүн биш байх нь. Өөрийн биш зүйлийг харамладаг хүмүүсд би дургүй өөрт ч гүй өрөөлд ч гүй, гэхдээ тэдний нэг нь би.

За тэгээд нэг иймэрхүү урт оршил тавьж аваад цаашаа явы. Асуудлын гол нь яг юу вэ гэхээр шагайгаад гарах нөхдүүдэд хаалгаа тайлхуу байх уу гэдгийг ярих гэж байгаан, ер нь бол унтлаганы өрөөний хаалганы талаар яриагүй шүү. Унтлаганы өрөөнийхийг бол байнга л тайлах хэрэгтэй. Болж өгвөл олон тайлах хэрэгтэй.

Хадлангийн улирал эхэлсэнтэй ямар ч холбоогүйгээр хадууран ор дэр лүү явж орсноо зогсоогоод наашаа явы. Зүрх сэтгэлийг хаалгыг бол нилээд сайн бүргэд хаалгаар хийж ганц түлхүүрээ үлдээгээд бусды нь хаях хэрэгтэй. Орох нөхдүүд нь аргаа олдог. Зарим нэгэнд нь түгжээтэй хаалга өөрөө нээгддэг яг л минийх шиг. Хариг гараад явхад нь онгорхой үлдээд салхи шуурч бороо цутгахын цагт хаалттай хаалга саяхан нээгдснээ бодвол илүү хэрэгтэй. Хүн санах зовлонтой… санах ч хүнгүй бол бүр зовлонтой.

Зиаа заа толгой нь эргэсэн гоё гоё нь толгой эргүүлсэн бичлэг хийчлээ.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл мэтгэгдэл байгуул бич бич