Friday, March 7, 2014

Болзох урлаг хийгээд боломжгүй зүйлсийн боломжийн тухай хоёр дугаар хэсэг

Үргэлжлэл.
     Нэгэнт тэр охин чинь тооцоог төлсөн бол чи баярлаж маярлаж мангартаж болохгүй, юу гэхээр тэр хүүхэн чинь тэнэгдүү бол гайхна ухаалагдуу бол чамайг мэдчинэ тэгээд чи шууд буудал орно мэдээж автуусны. Тэгэхлээр хамгийн чухал нь баясаж болохгүй маш ихээр гутарсан царай гаргах хэрэгтэй гэхдээ хэтрүүлсний хэрэггүй шүү эртээр би эхэр татаж унаад ширээ шаасан холбироод өрөнд унасан гэхдээ болзоонд явж байгаагүй л дээ тэгхэд. Тийм болохоор дэмий за юу, жоохон давс хужры нь тааруул одоо яадаг ч юм ширээн дээрээс юм авах гэж байгаад унагаачаад нэг ӨӨ гэж дуу алддаг даа тэрэн шиг дүү маягаар дуу алд. Энэ бол давхар так тик чи мэдэхгүй л байна удахгүй би тайлбарлаж өгнө хүлээж бай. Нэг дүгээрт энэ бол давс хужир нь таарсан сайхан дуу алдалт энүүгээр чи өөрийгөө тооцоо төлж чадаагүй түүндээ харамсаж байгаагаа илэрхийлэх юм за энэ ч яахав чухал биш. Хамгийн гол нь хоёр дох так чиг нь шүү дээ. ӨӨ гэж нээх сүртэй бишээр хэлж байгаа нь энэ тооцоо мооцоо бол нээх сүртэй асуудал биш гичнээн 40 50 мянган төгрөг тэр охин чинь төлсөн ч гэсэн чи өөртэйгөө харьцуулж үзээд нээх сүртэй юм хийгээгүй гэж дүгнэсний улмаас сүр бадруулж хүлээж авахгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ шүү дээ. За тэгээд миний энэ аргыг гартаа оруулхын тулд ширээнээс халбага унагаагаад ӨӨ гээд дуу алдаад давтаад байх хэрэгтэй.
     За хоолноос гарч ирүүт шууд буудалруу чирж болохгүй тэгвэл чи шууд бүх боломжоо алдана. Тэгж ёстой болохгүй, тэрэн шиг хохирол хаа ч байхгүй шүү дээ юуны төлөө автуусдаж 500 цаас ганц килмээтр таксидаж 800 цаас үрлээдээ. Бүхэл бүтэн 1300 цаас, нэг үгээр хэлвэл тэр бүсгүйд бүхнээ зориулцан байшд. Тийм учраас хариуд нь бас бүхнийг нь авах хэрэгтэй ядаж л ганц буудал орчих хэрэгтэйшд тийм биздээ??? Би эсүүл буруу яриад байна уу? Миний буруу гэж бодож байгаа бол зайл, яаг одоо болоогоос минь тонил, чи миний болоогийг ойлгоход наанадаж чамд 3 жил дутуу байгаагийнх. Ахэм за за жоохон уурлаад тэмпр алдчлаа гомэносай... гэснээс Гоё Гоё нь япон хэл сурч байгаа удахгүй японоор болоогдоно оо гээл ш##гаад байхгүй юу хаха. Өө п#ддаа хадуурч эхлэх дөхлөөшд. За юун дээр явжийлаа байз аан тийн буудал яаж эвтэйхэн оруулах вэ гэдэг талаар ярьж байсан. Энд бас жоохон арга таак чиг хэргэлнэ ер нь бол гар хөлөө ашиглаад дэмий чамаас хүчтэй ч байхын билүү эсгүй бол цагдаа аавтай ч байх юм билүү. Гэхдээ 2 дох тохиолдол бол нээг их байгаад байхгүй л дээ эхний тохиолдол бол 90 ээд хувийг эзлэх магадлалтай миний хувийн туршлагаар шүү дээ.
     Гар хөлөө ашиглаж болохгүйг ойлгосон бол цаашаа явы, хэл амаа л одоо сайтар ажлуулдаг цаг. Ингээд хэлчихээр нөгөө нөхдүүд чинь учир зүггүй барьж аваад үнсэж долоогоод хүлхээд эхлэнээ аягүй бол, гэхдээ болзогч охин чинь чамаас хүчтэй байх магадлал 90% болохоор санаа зоволтгүй чамайг аргалчихна. Хэл амаа ашиглана гэдэг чинь үг хэлээрээ ойлголцоод орохыг хэлж байгаам шдээ. Тэгхээр энэн дээрээс надад нэг санаа төрлөө л дөө. Ингэж хэлүүл яахуу (буудалд оры вэршн) гэдгийн бичхээр шийдлээ болж өгвөл удаахгүй ээ.
          За за залхуу хүрчлээ үргэлжлэл дараагийн дугаарт. Дараагийн дугаарт энэ балай сэдвийг дуусгана гэдэгээ амлаж байна.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл мэтгэгдэл байгуул бич бич