Monday, March 31, 2014

Маргаашийн дурсамжууд

Маргааш дүрүүн сарын нэгэн болох гэж байгаатай холбогдуулаад нэг жижкээн дурсамж маягийн юм аа сийрүүлчий да.

Төрсний гэрчилгээтэй холбойтой анхны гашуун дурсамж.
Гоё гоё нь анх удаа дүрүүн сарын нэгнээрээ хүн хулхидах гээд дүрүүн сарын нэгэнд төрсөн гэдэг төрсний гэрчилгээ хуурамчаар үйлдүүлээд найзуудаараа тоглохоор шийдвээ. Лаг гэрчилгээгээ барьж аваачаал найзых нь төрсөн өдөр мөдөр гэж баахан панаалдаж байгаад аргы нь олж итгүүлээд сайхан даалгаад л явж байлаа шүү. Юм хум ахуулаал... Тэгсэн гэнэт нэг эргүү дуракын санаагаар кино үзхээр болоод, тэгсэн намайг даажийсн нөхдүүд мөнгөндөө горойгоод тэнгисийн кассанд гэрчилгээг минь үзүүлснээс болж хуурамч бичиг баримт үйлдсэн хэргээр шөнөжин байцаагдаж хоносон... Гашуун шөнө байж билээ, яг нөгөө жэймс бондыг байцаадаг шиг цоорхой сандал дээр бонжоолойг минь гаргаж суулгаж байгаад бүдүүн олсоор ороолгож билээ. Ум ум хум пад пад.

Ашиг хонжоо хайгч гоё гоёын гашуун дурсамж.
Дараа жил нь арай том болсных, бас цагдаад юу гэж хэлж мултарч болох талаар туршлагатай болсных хуурамч бичиг баримт үйлдэж банкнаас зээл авахаар шийдээд бас л баригдаж 72т суугаад гараад ирсэн. Харин намайг баривчилсан цагдаа яг үнэндээ цагдаа биш байсныг би хожим нь олж мэдсэн билээ.

За нэг иймэрхүү юмнаас болоод хөөрхий гоё гоёынх нь дүрүүн сарын нэгнээр хүнээр тоглоом тохуу хийх хүсэл маань бүр мөсөн унтарсан юм даа. Айдаа муу гоё гоёынх нь амьдралд гашуун нясуун юм ямар дуусаж барагдах биш дурсамжаас ахуулаад архи хүртэл бүх зүйл минь л гашуун байх юм дөө.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл мэтгэгдэл байгуул бич бич