Monday, August 26, 2013

Хичээлийн эхний өдөр

 Өнөөдөр гоё гоёынх нь сурдаг сургууль хичээл нь орсышд, ямар сургууль вээ таагаарай. За сайн байна ТИС гээд шууд таажийшд, би ер нь өөрөө хэлчвүү? Зиа аль нь ч байсан яах вээ. Хамгийн гол нь архичидын сургууль нэртэй л байсан гэсэн одоо нэр нь байхгүй болсон боловч архичид нь байсаар л байна, баталгаа нь гэвэл одоо энд согтуураад сууж байгаа гоё гоё нь шүү дээ.

Хичээлийн эхний өдөр аймр хариуцлагатай М үсэгтэй өдөр 6,30д сэрүүлэг тавиал унтсан өглөө 9 цагт сэрсэн утсаа харсан чинь нойрмоглож байхдаа утсаа доош нь харуулж сэрүүлэг тавихдаа W үсэгтэй өдөр тавьсан байна лээ. Ингээд сайхан 3 дахд 6,30 аас сэрүүлэгтэй болчиж байгаан, хичээлийн бэлтгэл гэж сэтгэлээсээ өөрийг  бэлдхээ больсон надад бол нэг ч гэсэн юм нэмэгдээд аштай юу даа. Зиа тэгээд 3 дхын сэрүүлэг сэтгэлийн хатаас өөр юмгүй гоё гоё нь сургууль оров оо, оров ч гэж замдаа эмнэлэг орсын, яах гэж? сайн байна их зөв асуулт байна. Манай найз нүдэндээ төмөр хийснээс болж нүдээ ухуулсын тэр нөхрийг аваад сур оров. Байз хө өмнөх өгүүлбэрт алдаа гарж, засахгүй залруулаад цаашаа явна аа. Нүдэндээ төмрийн үртэс оруулаад эмнэлэг орж зүүгээр ухуулж авсан юм. Зиа одоо аятайхан харагдаж байна, шинэ дэвшил шүү. Хөөрхий муу гоё гоёынх нь блогд ганц ч болтугай аятайхан өгүүлбэр цохиж явбал аштай юу даа. Та нарыг бодсон ч тэр алийн болгон миний тэрлэсэн хэдэн заваан мөртүүдийг гүйлгэхэв.

Блогдоогүй удсан ч гэсэн хадуурдаг зангаа хаяаагүй байна шүү хө. Нээрээ өнөөдөр хө гэдгийн яасан олон хэрэглэж байна аа "хө"-өөр эхэлсэн юманд нугасгүй лдээ гоё гоё нь. Зиа тэр ч яахуу сургууль оров гээд тасарсан бичлэгээ үргэлжлүүлий. Тэгсэн манай нэг скриллэкс шиг үстэй найз буудъяаааа пялчихаа л гээд салдаггүй ээ. Үгүй гэж гүрийсээрээн байгаад нэгим 3р параас орлоо, тэгсэн ширээ алга сандал ч алга тэр бүү хэл багш байсангүй, хамгийн хачин нь энэ 3 объектүүд байх цагт нь хамгийн ихээр үгүйлэгддэг тэр л нөхдүүд бүрэн бүтнээрээ сууж байна шүү! Ер нь бол ширээ сандал багш 3ийн техникийн пасспорт дээр нь оюутнуудтай хамт хадгалахыг хориглоно гэж байдгийм байна лээ шдээ, баттай эх сурвалжийн мэдээ шүү. Зиа тэгээл ангийхантайгаа гар барьж золгочоол багшийгаа хүлээж баахан суув, үр дүн нь юу вэ? Мэдээж багш яаж ирэх вэ, бид нар ч гарч тийсийн мартагдсан нэрийг сэргээхээр одлоо.


6 comments:

Сэтгэгдэл мэтгэгдэл байгуул бич бич