Saturday, January 15, 2011

Намар боллоошд

Ай даа энэ зуны улирал ч хурдан дуусжийндаа эсүүл ю ч хийгээгүй мань мэтэд тийм санагдаад байгаам болвуу? За ямар ч л байсан энэ зун бол дуусаад байгаам. Яаж мэдээд байна вээ гэж үү? Логикдоод олцымаа. Хаха заза тоглосын тэнэж яваал мэдлээшд. Гадаа шоорттой яваад чөмгөө царцаачлаа. Ууг нь зуны ямар ч хүйтэн өдөр шоорт өмс болдын тэгсэн өнөөдөр болсонгүй. Яаг намаррр өнөөдөр яавч зун бишээ.

За тэгээд долоон сард шоорттой даараад байвал тэр бас л намар гэсэн үг шүү. Намарын нэг найртай өдөр долоон сард тэнэж яваа нь тэр. Яааг бороотой өдөр шоорттой тэнэдэг Билгүүнээ шиг гар вайшд тэр өдөр чинь. Өө гадаа нэг гар ааа пизда аа пизда үхлээ гээд орилоод байна би очиж харчаад ирий. За ирчлээ согтуу гар агсамнаж өгжийнаа.

Өө намар гээд бичжийсэн гэнэт согтуу агсам энэ тэр болцоо хадууржийшд. Нээрээ намар нэг л гоё байды шүү тэ. Сэтгэлд нээх тийм гоё хөнгөн гуниг төрөөд л. Хүнүүс бүгдээрээ даарцан хүзүүгээ нугдайлгаад хацраа захандаа наацан эдр тэгснээ гараа кармаандаа хийцэн атуус хүлээгээл. Хичээл эдр эхэлцэн энэ жил л аймр гүрийнэ хичээнэ энэ муу мат хими эдр ю юмпээ эцсийцст гээ бодцон зүгээр ай аймр эрч хүчтэй. Тэгээл зунжингаа уулзаагүй хүүхдүүдтэй уулзаал ангид шинээр хөөрхөн охин ирээсэй банди ирүүл эхний өдрөөс нь дарамтлана барина гээ бодцон хаха яс юман дээрээ чадкушд би. Зун ю ч хийж бүтээгээгүй тээл аймр харамсаал одоо бол цагийг аймр үр дүнтэй ашиглана гээл өөртөө амлаж мамлаал.

Тэгээл байжийтал сүүлчийн бороо анхны цастай хутгалдаал аль ч ям бүү мэд ороол эхлэнэ тэрийг сүүлчийн бороо гэх үү? анхны цас гэх үү? бүү мэд. Тэгээл нээх ромаантиг бодол толгойд ороол нээх хөөрхөн охин гөтөлцөн энэ цас борооноор алхуул тэ мэ гэцэн цонхон дээрээ зогсоол. Гадаа дүүрэн шалбааг шавхай аймр хүйтэн тээл шавхайнууд нь ирмэгээрээ зайрмагтцан. Ус нь гэж нэг хаав хар юм. Моднууд нь шаав шар болцон тэгээл удалгүй газраар дүүрэн шар ч навч унаал дээгүүр нь алхангуут чипс хазжаам шиг шаррхг шаррхг гээл. Гадаа суухаар сэрүүхэн салхи жиндүүлжийснаа нээх илчгүй нар жоохон нуруу төөнөж эдр. Тэгээд яагаад ч юм ганцаардаал нээх гансарсан амьтан инээж ч өгөхгүй. Гуниглаал энд тэндгүй санаа алдсан хүнүүс.

Удалгүй гадаа нүцгэн модод шар навчсаар хучигдсан замууд эзэнгүй болсон тоглоомын талбайнууд дээд тал нь мөстсөн шалбаагнууд хичээл хийх урам нь хугарсан бацаануудаар дүүрцэн. Тээл хүнүүс арай гайгүй дулаан гувцалдаг болцон газар өшиглөөл тамхи мамхи татаал бүгдээрээ нээх гоё зорилготойм шиг хурдан хурдан алхаал.

Ёоо ингээл бодсон чинь сэтгэл сэмрээд хөнгөн гуниг төрөөд байх юм даа.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл мэтгэгдэл байгуул бич бич