Тэр түүнтэй учирсандаа туйлын баяртай байх бөгөөд амьдралын хамгийн сайхан амтлаг мэдрэмжийг хором мөч бүхэнд цээжнийхээ гүнд туйлгүй ихээр мэдэрдэг болсон. Тэр түүнтэй хамт байхдаа дэлхий дээрх хамгийн жаргалтай хүнээр өөрөө өөрийгөө тодруулчихдаг байсансан.
Гэвч энэ бүхэн нэгэнтээ ард хоцорсон. Нэгэнт үгүй болсон. Туйлын шөнө нарны сүүлчийн туяа тасрахтай адил нэг л гялбаад үүрд далд орсон. Түүнтэй байсан хугацаа асар богино салсан цаг нь тэнгэрийн гэсгээл гэлтэй. Тэр тэнгэрийн гэсгээл ийм хурдан ирхийг мэдсэн бол хамт өнгөрүүлсэн 4 сардаа амжиж маш ологн юм хийх байсан гэж дотроо бодно. Бүр дахин дахин бодно. Бодох бүрдээ хувь илүү ашигтай бүтээмжтэй өнгрүүлж бодно. Тэр амьдралдаа ганцхан удаа туулаад өнгөрсөн 4 сараа сэтгэлдээ мянга түмэн удаа туулан өнгрүүлэх нь түүний туйлдаж мухардсан сэтгэлд нэмэр болохоосоо нэрмээс болох агаад бодох тусам гол харлаж хоолойруу нь гашуу оргино.
Түүнээс салсанаас хойш тэрний сэтгэлд баярын цог хуруу дарам тоотойхон гялалзсан бөгөөд ихэнх нь түүнтэйгээ байна гэж зүүдлэх хийсвэр агаад зэрэглээ мэт бүдэгхэн дүрс түүний хэзээнээс гэдгийг нь яг хэлж мэдэхгүй догдлож өөр хэвээр цохилхоо болисон цагийн механизм шиг зүрхийг хүчтэй булиглуулна. Чухам энэ жаргалыг тэр зөвхөн зүүдэндээ л амсах болжээ.
Тэр түүнээс салснаас хойш өдөр бүхэн нэг л хэвээр өнгөрөх болж. Салсны маргааш нөгөөдөр бүр 7 14 хоног яв цав адилхан цагийн урсгал зогссон мэт дэндүү адилхан өнгөржээ. Өглөө боллоо тэр хөнжилдөө шурган хэвтэнэ. Тэр түүний тухай хүчлэн бодлоо. Бүр бүх юм нь бодит мэт маш сайн төсөөлөв. Бүр өөрт нь хайртай гэж буй нь чихэнд нь тов тодхон сонсогдоно. Гэвч зүрх дассан хэмнэлээрээ л цохилоно. Тэр уг нь булиглахыг нь горьдон хүлээж байсан юм. Уг нь түүнд тэр үг маш хүчтэй сэтгэгдэл төрүүлж зүрхийг нь тийм гэхийн тэмдэггүй булиглуулдаг байсан. Тийм цаг уг нь байсан гэвч дээр үед. Гэхдээ тэр үе нэгэнт өнгөржээ. Өөрт нь бол улирч баларсан эрт цаг шиг санагдана...
Гэхдээ горьдлого гэдэг хамгийн сүүлд тасардаг болхоор тэр түүнийг өөртэй нь дахиад уулзаасай хайртай гэж хэлээсэй хэмээн горьдсоор л хүлээн байгаа. Хайртайгаа хэлээд ганц л тэврэхүйд түүний ужигшиж хэвэнд орсон зүрхнээс хайр цацрах нь зайлшгүй.
Ганцхан тэврэлт тэрний зүрхийг нэг хэвэнд тогтоон барьж буй хүлээсийг хуу хамахыг тэр мэдэж байгаа...